Өчигдөр орон нутгийн цагаар үүрийн 04 цагийн орчимд Францын нийслэл Парис хотын хойд Сен-Дени дүүрэгт цагдаагийн тусгай ажиллагааны үеэр буудалцаан болсон байна. Энэхүү Тусгай ажиллагаа амжилттай болж, террорист халдлагад холбоотой байж болзошгүй эрэгтэй, эмэгтэй хоёр сэжигтэн өөрсдийгөө дэлбэлж, буудаж амиа егүүтгэсэн тухай Парисын цагдаагийн газар мэдээлжээ.
Энэхүү тусгай ажиллаагааны явцад цагдаагийн дөрвөн офицер шархаджээ. Парисын цагдаагийн тусгай хүчнийхэн өнгөрсөн долоо хоногт болсон террорист халдлагын сэжигтнүүдийг эрэн сурвалжилж, хотын бүх дүүрэгт нэгжлэг, шалгалт хийж байна. Буудалцаан болсон газар нь амиа золиослогч гурван этгээдийг тэсрэх бөмбөг дэлбэлсэн Стэд де Франс цэнгэлдэх хүрээлэнгээс 2 км-ийн зайд болжээ.
Парисын хотын дэд дарга, хотын хойд дүүрэгт цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж байна. Иймд хотын иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна. Энэхүү үйл явдал террорист халдлага биш, харин цагдаагийн тусгай ажиллагаа юм. Иймд иргэд цочирдож, айж эмээхгүй байх нь зүйтэй гэж Парис хотын захиргаанаас зөвлөсөн байна.
Энэ тусгай ажиллагааны явцад өөрсдийгөө хөнөөсөн хоёр сэжигтэн хэн байсан тухай одоогоор нууцалж байна. Францын цагдаа прокурорын газраас 129 хүний аминд хүрсэн террорист халдлагад оролцсон байж болзошгүй сэжүүрээр нэг сэжигтнийг нууц камерын бичлэгээс илрүүлж, улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа юм.
| Парист буудалцаан болов | ||
| Үзсэн: 302 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.