Шууд Chart

Иран газрын тосны экспортоо нэмэгдүүлнэ

2015-11-19 11:53:31

Иран улс эдийн засагт нь тавьсан Олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа газрын тосны экспортоо өдөрт 500 мянган баррелиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг газрын тосны сайд нь мэдэгджээ. Иран улс газрын тосны экспортоо нэмэгдүүлэх эсэхэд хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй. Гэхдээ энэ шийдвэрээ нефть экспортлогч орнуудын байгууллагад мэдээлнэ гэдгээ мэдэгджээ.

Ираны Засгийн газар ханш нь 50 америк долларт хүрэхгүй байгаа газрын тосны зах зээлд нийлүүлэлтээ нэмэгдүүлсний дараах үр дагаварт санаа зовнихгүй байна. Харин бусад их хэмжээгээр нефть экспортлогч орнууд л зах зээлийн нөхцөл байдалд анхаарах нь зүйтэй байх гэсэн байр суурийг илэрхийлж байна. Өрнөдийн тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ газрын тосны салбараасаа хараат эдийн засагтай Иран улсын нефтийн экспортыг бууруулаад байгаа юм.

Харин өнгөрсөн долоодугаар сард Иран улс дэлхийн хүчирхэг зургаан улстай цөмийн гэрээ байгуулсны хүрээнд одоо Тегераны эдийн засгийг боомилсон хоригийг цуцлах асуудал ерөнхийдөө жигдэрч байна. Иймд Ираны эрх баригчид газрын тосыг их хэмжээгээр экспортлох, алдсан зах зээлээ эргүүлж авахын төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийлсээр байна. Эдийн засаг судлаачдын дүгнэснээр ингэж газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх нь зах зээл дээрх одоогийн илүүдэл нийлүүлэлтээс болоод ханш нь огцом унаад байгаа газрын тос улам үнэгүйдэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран газрын тосны экспортоо нэмэгдүүлнэ  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй