Шууд Chart

БНХАУ эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгална

2015-11-19 13:00:37

Филиппиний нийслэл Манила хотноо өчигдөр эхэлсэн Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт өчигдөр Бизнесийн зөвлөлийн уулзалтаар үргэлжилжээ. Уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Хятад улсын эрх баригчид дэлхийд номер хоёр эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгална гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.  

Мөн Хятадын эрх баригчид эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх, ард түмнийхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх үүрэг хүлээсэн гэдгээ тэмдэглэсэн байна. Одоогоор Бээжин цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо цэвэр, аюулгүй байлгахад хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгааг АПЕК-ийн орнуудад үлгэр жишээ болгон ярьсан байна. Харин Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлыг Си Зиньпин огт дурдаагүй байна.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Хятад улсыг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд газар нутаг эзэмшиж, дэд бүтэц байгуулахаа зогсоохыг шаардсан байна. Түүний байр сууийг Филиппиний Засгийн газар дэмжиж, Ази Номхон далайд далай, тэнгисийн чөлөөтэй хөдөлгөөнийг дэмжих тухай хууль хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгална  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй