Өчигдөр Парисын цуврал халдлагатай холбогдуулан Европын холбоо галт зэвсэгт тавих хяналтаа чангатгах шийдвэр гаргалаа. Алан хядагчид галт зэвсэг олж авахаас сэргийлэхэд энэ шийдвэр чухал ач холбогдолтой гэж Европын холбоо үзэж байна.
Өнгөрсөн баасан гарагт Парист болсон цуврал халдлагад алан хядагчид олон тооны винтов буу болон тэсрэх бөмбөг ашигласан юм. Иймээс Европ тивийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэн, алан хядагчид галт зэвсэг олж авахаас сэргийлэх багц арга хэмжээг Европын комисс баталсан байна.
Энэхүү багц арга хэмжээ нь Европын холбооны гишүүн орнууд дахь галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн зөрүүг арилгаж, чангатгасан, харилцан уялдаа бүхий стандарт тогтоож байна. Багц арга хэмжээнд зарим төрлийн хагас-автомат бууг хувь хүн эзэмшихийг хориглох, цахим орчинд галт зэвсэг, түүний сэлбэг хэрэгслийг худалдан авах зохицуулалтыг чангатгах, галт зэвсгийн асуудлаар гишүүн орнууд мэдээлэл солилцох зэрэг гол заалтууд багтжээ. Европын комиссын баталсан энэхүү багц арга хэмжээг Европын парламент болон Европын зөвлөл сайшаасны дараа хэрэгжүүлж эхлэх юм байна.
| Европын Холбоо галт зэвсгийн хяналтаа чангатгалаа | ||
| Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.