"Исламын улс" бүлэглэл өөрийн барьцаанд байсан хоёр хүний амийг хөнөөсөн тухайгаа мэдэгджээ. Тэд Норвеги, Хятад улсын иргэд байсан байна. Гэхдээ "Исламын улс" бүлэглэл Норвегийн иргэн, 48 настай Оле Йохан Гримсгорд-Офстад, БНХАУ-ын иргэн, 50 настай Фань Цинхуэй нарыг хаана, хэзээ хөнөөсөн тухайгаа мэдээлээгүй байна.
Барьцааны хоёр иргэний амьд болон толгойдоо буудуулж, амь үрэгдсэн үеийн зургийг "Исламын улс" бүлэглэлийн Дабик сэтгүүлд нийтэлжээ. Тус хоёр иргэний оронд "Исламын улс" бүлэглэл Хятад, Норвеги улсуудаас барьцааны мөнгө шаардаж байсан юм. Харин дээрх хоёр орон террористуудын нэхсэн барьцааны мөнгийг өгөхөөс татгалзсан учраас иргэдийг нь ийнхүү хөнөөсөн байна.
Хятадын Гадаад яам иргэнийг нь хороосон гэх "Исламын улс" бүлэглэлийн энэ мэдэгдэл үндэстэй болохыг баталгаажуулсан байна. Хятад, Норвеги улс иргэдийнх нь аминд хүрсэн "Исламын улс" бүлэглэлийн үйлдлийг зэрлэг, хүний ёсноос гажууд хэмээн эрс буруушааж байна. Хоёр улс иргэдээ эсэн мэнд буцаан авахын тулд чадах бүхнээ хийсэн гэдгээ мэдэгдээд, цаашид "Исламын улс" бүлэглэл болон терроризмын эсрэг шийдэмгий тэмцэхээ амласан байна.
| "Исламын улс" бүлэглэл барьцааны хоёр хүнээ хөнөөжээ | ||
| Үзсэн: 1835 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.