Шууд Chart

Манай улс визийн нөхцлөө чангатгаж байна

2015-11-19 14:23:13

Монгол Улсын Гадаад хэргийн яам 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 42 орны иргэдийг буцаан визтэй зорчуулах болсон талаар мэдэгдэв.

Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулагдах АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс визийн нөхцөл болон хилийн хяналтаа чангатгах шаардлагатай болоод байгаатай холбогдуулан дээрх 42 орны иргэдийг 2014 оны 6 дугаар сараас эхлэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулж ирсэн нөхцөлийг үргэлжлүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Дээд түвшний уулзалтын болон уулзалтад оролцохоор ирэх АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдлыг хангахын тулд дотоодын аюулгүй байдлын холбогдох зохицуулалтуудыг боловсронгуй болгохоос гадна, шаардлагатай гэж үзвэл гадаадын улсуудтай байгуулсан иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрүүдийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоох хүртэлх арга хэмжээг авч магадгүй юм.


Манай улс визийн нөхцлөө чангатгаж байна   
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй