Шууд Chart

АНУ дахь монголчуудыг элэгний вирусын шинжилгээ, эрт илрүүлэлтийн хөтөлбөрт хамруулна

2015-11-19 14:29:14

"Эрүүл элэг" хөтөлбөрийг санаачлагч Оном сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар, Монголын гастроэнтрологийн холбооны Ерөнхийлөгч, АШУҮИС-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал доктор, профессор Д.Даваадорж нар Сан Франциско дахь Ерөнхий консулын газарт зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтаар Сан Франциско хот болон тус ЕКГ-ын консулын тойрогт багтдаг томоохон хотуудад монгол иргэдийн элэгний В, С, Д вирусын халдварыг илрүүлэн оношлох ажлыг консулын үйлчилгээтэй хамт 2016 оны нэгдүгээр улиралд зохион байгуулахаар тохиров.

Элэгний В, С вирусын  эсрэг үйлчилгээтэй хамгийн сүүлийн үеийн эмүүдийг софосбувир/ледипасвир (Harvoni), софосбувир (Sovaldi), тенофовир (Viread) эмийг ихээхэн хөнгөлттэй үнээр авах асуудлыг шийдвэрлэхэд Сан Франциско дахь Ерөнхий консулын газар Эрүүл мэнд, спортын яаманд өмнө нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан юм.

Монгол Улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг хепатитын вирусын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. Өнөөдөр Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их буй юм байна.


АНУ дахь монголчуудыг элэгний вирусын шинжилгээ, эрт илрүүлэлтийн хөтөлбөрт хамруулна  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй