Шууд Chart

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөнө

2015-11-19 14:42:50

Филиппинд болж байгаа Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр ажлаа өндөрлөх АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас Ази-Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замын тухай хамтарсан тунхаг батлагдана.

Үүний зэрэгцээ Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, терроризмын эсрэг тэмцэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замыг хэлэлцэх юм байна.“Киодо” мэдээллийн агентлагийн уламжилснаар, талууд Францад гарсан алан хядах ажиллагааны дараа Парис болон олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн бусад оронтой Токио, Вашингтоны харилцааг өргөжүүлэх тухайд хэлэлцэх бодолтой байна.

Шинзо Абэ, Барак Обама нар мөн Өмнөд Хятадын тэнгист Хятад улс газар шорооны ажил явуулж байгаа, мөн БНХАУ, Филиппин, Вьетнам, Малайз, Бруней, Тайвань зэрэг улсуудын хоорондох газар нутгийн маргааны нөхцөлд бүс нутгийн түгшүүртэй байдал улам нэмэгдэж байгааг хэлэлцэх юм байна. Дашрамд сануулахад, 2011 оны долдугаар сард БНХАУ болон АСЕАН-ы орнуудын Гадаад яамны сайд нар Өмнөд Хятадын тэнгист баримтлах үндсэн зарчмуудыг баталсан байдаг. Эдгээр зарчмын дунд хүч хэрэглэхгүй байх тухай заалт багтсан байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөнө   
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй