Францын нийслэл Парис хотноо террорист халдлага гарсантай холбогдуулан АНУ-д мөн ийм халдлага болох вий гэсэн болгоомжлолын үүднээс Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Сири, Иракийн дүрвэгчдийг хүлээн авахад хяналт шалгалтыг чангатгах хуулийн төсөл боловсруулсан байна.
Дүрвэгчид аюулгүйн албаны дээд түвшний хэд хэдэн хяналт шалгалтыг давж, Америкийн үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах эрсдэлгүй гэдгээ баталсны дараа тус улсад нэвтрэх эрх авахаар энэхүү хуулийн төсөлд тусгажээ. Америкийн Конгрессийн хоёр танхим баталсан тохиолдолд тус хуулийн төслийг ерөнхийлөгч Барак Обамад өргөн барих юм.
Харин Ерөнхийлөгч Барак Обама энэ хуулийн төслийг боловсруулж байгаа мэдээг авсан даруйдаа эсэргүүцэх хандлагаа илэрхийлээд, хориг тавина гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр энэ хуулийн төслийг баталсан нөхцөлд эх орноосоо дүрвэсэн иргэдэд туслах Америкийн хүчин чармайлтад саад тотгор болно гэж үзэж байна. Сирид иргэний дайн эхэлснээс хойш өнөөг хүртэл АНУ тус улсаас ердөө 2150 дүрвэгч хүлээж аваад байгаа. Харин ирэх онд Вашингтон сирийн дүрвэгчдийг хүлээн авах тоог нэмэгдүүлж, наад зах нь 10 мянгад хүргэхээр амласан юм.
| АНУ дүрвэгчдэд хийх хяналт шалгалтаа чангатгах хуулийн төсөл хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 236 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.