Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс манай улсад тулгамдаж байгаа ариун цэврийн байгууламжийн асуудал, мөн үүнээс үүдэлтэй хөрсний бохирдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний мэдээлж буйгаар Улаанбаатар хотод гэхэд л цэвэр зэрэглэлд хамаарах газар огт үлдээгүй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд амьдардаг 200 мянга гаруй өрх байдаг. Тэдний ихэнх нь модон жорлонтой гэж үзвэл ийм хэмжээний хөрсний бохирдол үүсгэгч Улаанбаатар хотод байна гэсэн үг. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг нэгдсэн журмаар хийж хлорамин цацдаг. Энэ нь тухайн үедээ халдвар үүсэх эрсдлийг бууруулах ч хөрсний нянг устгадаг учир тухайн газрыг үржил шимгүй болгодог байна. Ингэснээр хөрс өөрөө цэвэрших процесс нь байхгүй болдог байна.
Нэг сая 300 мянган иргэнтэй энэ том хотод нийтийн бие засах газар дутмаг байгаа нь ч мөн тулгамдсан асуудал болж байгааг өнөөдөр ярилаа. Төвийн зургаан дүүрэг тус бүрт 3-4 ширхэг нийтийн бие засах газар байгуулсан. Гэхдээ хүн амынхаа тоонд хуваавал энэ нь хангалтгүй гэж мэргэжилтнүүд хэллээ. Бохирдсон хөрс газрын гадаргаасаа дээш 1.2 метрт хор хөнөөл нь онц аюултай байдаг учраас хүүхдүүдэд их аюултай. Мөн ийм хөрсөнд тарьсан хүнсний ногооноос иргэд хордох эрсдэл өндөр байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Нийслэлд цэвэр зэрэглэлд хамаарах газар огт үлдээгүй гэв | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.