Нийслэлээс иргэдэд цахим сугалаагаар газар өмчлүүлж байгаа. Харин сонгогдсон иргэд хоёр долоо хоногийн дотор газраа баталгаажуулахгүй бол сугалаанд хожсон газар нь хүчингүй болж дараагийн хүнд шилжих ёстой. Энэ дагуу өнөөдөр дахин сонгон шалгаруулалт зохион байгууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Майхантын ам, Цагаан даваа, Улиастайн бага ам, Овоотын ам, Хан-Уул дүүргийн Уушийн ар, Дарцагт, Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн дөрөлж, Түрүүний хөндий, Тахилтын хөндий, Эхэн усны хөндий, Дөлөөн худгийн хөндий, Хужрын хяр, Хуст уул, Хүйн хөндий, Эмгэнтийн аманд дахин сонгон шалгаруулалтаар иргэдэд газар өмчиллөө.
Энэ онд 52 байршилд дөрвөн удаагийн цахим газар өмчөх үйл ажиллагаа болсон. Нийслэлийн газар өмчлөлийн цахим санд нийт 500 гаруй мянган иргэн хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнээс 146 мянган иргэн газар өмчилж аваагүй байгаа юм байна.
| Газар өмчлөх сонгон шалгаруулалтыг дахин зохион байгууллаа | ||
| Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.