Шууд Chart

Италид халдлага гарч болзошгүй гэж АНУ сэрэмжлүүлэв

2015-11-19 14:59:57

Нутагт нь хэт даврагчдын халдлага дайралтууд гарч болзошгүй талаар АНУ-ын төрийн департамент Италийн эрх баригчдыг сэрэмжлүүлсэн байна. Хэт даврагчид алдар цуутай түүх дурсгалын газрууд зэрэг хүмүүс олноор цуглардаг газруудыг байгаа болгож болзошгүй гэдгийг Итали дахь Америкийн Элчин сайдын яамнаас өнөөдөр нийтлүүлсэн мэдээлэлд дурдсан байна. Ийм болзошгүй байнуудын жагсаалтад Гэгээн Петрийн цогчин дуган, “Ла Скала” дуурийн театр, Миланы сүм зэрэг газар гол анхаарал татаж байгаа юм байна.

“Алан хядагч бүлэглэлүүд Парист сая үйлдсэн халдлагад ашигласантайгаа ойролцоо арга тактик хэрэглэж магадгүй” гэдгийг Америкийн жуулчдад зориулсан дээрх мэдээлэлд дурдсан байна. Бас Италийн эрх баригчдад ч энэ болзошгүй аюулын талаар сэрэмжлүүлсэн гэдгээ энд бас дурджээ. Үүнээс хэдэн цагийн өмнө Италийн орон нутгийн хэвлэлүүд АНУ-ын Холбооны Мөрдөх товчооноос халдлага гарч болзошгүй тухай сэрэмжлүүлэг авсан тухайгаа мэдээлж байсан юм байна.

Үүний дараа цагдаа нар Милан болон Ватиканы цогчин дугануудын хамгаалалтыг чангатгасан байна. Түүнчлэн хэт даврагчдын онилж болзошгүй газруудаас гадна аюул тарих магадлалтай гэж АНУ-ын үзэж байгаа таван этгээдийн нэрсийн жагсаалтыг мөн Италийн эрх баригчдад шилжүүлэн өгсөн талаар тус орны хэвлэлүүд дамжуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италид халдлага гарч болзошгүй гэж АНУ сэрэмжлүүлэв  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй