Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн бүс нутгийн чуулган эхэллээ. Авлига, мөнгө угаах, татварын гэмт хэргийг хэрхэн мөрдөн шалгаж буй туршлагаа улс орнууд хуваалцаж байгаа юм. Түүнчлэн уг чуулганаар олон улсын сүлжээ байгуулах, олон улсын хар данс батлах тухай, авлигын эсрэг доноруудыг дэмжих зэрэг сэдвээр хэлэлцэж байна.
Авлигад идэгдсэн байдлаараа Малайз, Бутан, Монгол Улс анхаарал татдаг. Харин авлигатай тэмцэж байгаа байдлаараа Монгол Улс бүс нутагтаа загвар болж чадна гэж үзжээ. Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан авлигатай тэмцэх үндэсний стратеги батлагдчихвал илүү амжилт олно гэж үзэж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар 2007 онд байгуулагдсанаас хойш 2014 оны байдлаар нийт 1322 хэрэг мөрдөн шалгаснаас 138 хэргийг шүүхээр шийдүүлжээ.
Одоо Хонгконгийнх биш Монголын загварыг бусад орон сонирхож эхлээд байна. Иймд олон улсын байгууллагууд Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбоотой судалгаа хийсэн. Энэ ондоо багтан дүгнэлтээ танилцуулахаар болсон байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Ази, Номхон далайн орнууд Монгол Улсын авлигатай тэмцэх туршлагыг сонирхож байна | ||
| Үзсэн: 413 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.