![](/uploads/201511/news/thumb/d3e2776b6230d0d808cfa0866a253bb7_x3.jpg)
Хоёр зууны тэртээ аж үйлдвэрийн хувьсгалыг манлайлж байсан Их Британи улс нүүрсний цахилгаан станцаас бүрэн татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа. Парист уур амьсгалын асуудлаар болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө Британий эрчим хүчний сайд хатагтай Эмбер Радд ийм мэдэгдэл хийсэн байна.
Тэрээр одоо улсад нь байгаа, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг 10 жилийн дотор хааж, хийн турбинт станцуудаар солих болно гэж мэдэгджээ. Ажиглагчид Их Британийн Засгийн газрын энэ шийдвэрийг аж үйлдвэржсэн нийгмийн түүхэнд чухал, бас бэлгэдэлт үе гэж нэрлэж байна. Байгаль хамгаалах байгууллагууд ч Эмбер Раддын мэдэгдэлд хэдийнэ баяр хүргээд амжжээ.
Үүний зэрэгцээ энэ төлөвлөгөөг эсэргүүцэх хүмүүс бас байгаа юм. Тэд Британийн Засгийн газар нар, салхины эрчим хүчний үүсгүүрүүдийг нүүрсийг бүрэн орлох хэмжээнд одоогоор хөгжүүлж чадаагүй гэж үзэж байгаа аж.
Их Британи нүүрсний цахилгаан станцаас татгалзана | ||
Үзсэн: 366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.