"Буянт-Ухаа" дахь боомт шалган нэвтрүүлэх бүртгэлийн шинэ системтэй болсон байна. Тодруулбал, Хууль зүйн яам, БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт "иммигрэйшн" системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд шинээр хийсэн ISM шалган нэвтрүүлэх бүртгэлийн системийг "Буянт-Ухаа" боомтод ажиллуулж байна. Тус системийн тусламжтайгаар хилээр нэвтрэх зорчигчдын бичиг баримтын зөрчлийг илрүүлэх боломжтой болсон гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтан н.Билгээ ярилаа.
Түүнчлэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад орох, гарах бүртгэлийн хуудас, штампыг шинэчилсэн байна. Дэлгэрэнгүйг хүргэе.
| Шинэ системийн тусламжтайгаар бичиг баримтын зөрчлийг илрүүлнэ | ||
| Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.