Шууд Chart

Террористын суманд өртсөн үнэрч нохойн дурсгалыг хүндэтгэцгээж байна

2015-11-19 16:57:10

Өнгөрсөн баасан гарагт Францын нийслэл Парис хотноо болсон террорист халдлагыг мөрдөн шалгах ажилд мэдэгдэхүйц ахиц гарч байгааг тус улсын прокурорууд мэдээлж байна.

Өчигдөр Парисын хойд захад орших Сен Дени дүүрэгт явуулсан тусгай ажиллагааны үеэр хоёр этгээд амь үрэгдэж, найман сэжигтэнг баривчилсан. Францын прокурорууд цуглуулсан бүх баримт нотолгоог дүгнэж үзээд эдгээр сэжигтэн дахиад террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Цагдаа нар Парисын халдлагын гол сэжигтэн гэгдэж байгаа Абдельхамид Абауд нуугдаж байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Сен Дени дүүргийн нэгэн барилгад нэгжлэг шалгалт хийх үеэр, цагдаа нар болон барилгад байсан сэжигтнүүдийн хооронд буудалцаан гарсан юм байна. Гэвч баривчлагдсан сэжигтнүүдийн дунд Парисын халдлагын гол сэжигтэн Абдельхамид байхгүй байжээ. Тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн хоёр сэжигтний нэг нь өөртөө бэхэлсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн юм байна. Харин нөгөө эрэгтэйн цогцсыг хэн болохыг тогтоох ажлыг одоо зохион байгуулж байна.

Сен Дени дүүрэгт явуулсан тусгай ажиллагааны үеэр цагдаагийн Дизель нэртэй үнэрч нохой суманд өртөж, алагдсан байна. Террорист ажиллагаа дахин зохион байгуулах гэж байсныг илрүүлэхэд оруулсан Дизель нохойны хувь нэмрийг үнэлж, түүний дурсгалд зориулан твиттер хуудаснаа 50 гаруй мянган хэрэглэгч сэтгэгдэл бичиж үлдээжээ.

Цагдаагийн үнэрч нохой Дизель


Нийтэлсэн: Moнголын мэдээ

Террористын суманд өртсөн үнэрч нохойн дурсгалыг хүндэтгэцгээж байна  
Үзсэн: 1931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-20 08:13
харин тэглээ хөөрхий манай рөнхийлөгч
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-11-20 08:12
хэлэх үг олдохгүй өрөвдмөөр хөөрхөн амитан байна юун 76 юун 99
143.176.33.xxx [143.176.33.xxx] 2015-11-20 06:12
,top geh l ugiig helii
125.196.161.xxx [125.196.161.xxx] 2015-11-20 00:00
Manai Elbegeegiin ailchlal ene nohoinii dyyliand daragdchlaadaa huurhii.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-11-19 17:52
Манай 76 тэнэг ухнаас илүү ухаантай эх орон ч нохой байна даа зайлуул...Хойд төрөлдөө сайн болж төрөх болтугай..Ум мани бадми хум...
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-11-19 17:52
Манай 76 тэнэг ухнаас илүү ухаантай эх орон ч нохой байна даа зайлуул...Хойд төрөлдөө сайн болж төрөх болтугай..Ум мани бадми хум...
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2015-11-19 17:32
yamar uruvdultei yum be

Бидэнтэй нэгдээрэй