Олон улсын эрчим хүчний агентлагийн сайд нарын түвшний уулзалт Парист өндөрлөж, оролцогч улсууд хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тус хамтарсан мэдэгдэлд аюулгүй, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх шинэ нээлт, технологийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг дэлхийн улс орнуудад уриалсан байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн 29 орон, түүнчлэн Хятад, Энэтхэг болон шинээр аж үйлдвэржсэн бусад долоон улс орны сайд нар, мөн 30-аад компанийн гүйцэтгэх захирлууд энэ удаагийн уулзалтад оролцжээ. “Цэвэр, аюулгүй эрчим хүчний ирээдүй” сэдвийн дор өрнөсөн энэ удаагийн уулзалтад очсон төлөөлөгчид Парисын террорист халдлагын эсрэг тууштай нэгдэн зогсож, хоёр долоо хоног хүрэхгүйн дараа тус хотод эхлэх Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралтай холбогдуулан Франц улстай эв санаа нэг гэдгээ харуулахаар хуран цугласан гэдгээ онцолж байлаа.
Энэ үүднээс Уур амьсгалын асуудлаарх Парисын бага хурал хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад чухал үүрэгтэй болохыг тус хурлын эцэст гаргасан хамтарсан тунхаглалд онцолсон байна. Хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад эрчим хүчний салбарын үүрэг оролцоо амин чухал учраас Олон улсын эрчим хүчний агентлаг улс орнуудад нүүрсний цахилгаан станцыг үе шаттай халах, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга алхам хэрэгжүүлэхийг уриалсан байна.
| ОУЭХА-ийн сайд нарын түвшний уулзалт өндөрлөлөө | ||
| Үзсэн: 291 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.