Филиппиний нийслэл Манила хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт үргэлжлэхтэй зэрэгцэн тус хотод томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулагдаж байна. Филиппиний уугуул иргэд, оюутнууд, үйлдвэрчний эвлэл зэрэг олон салбарыг төлөөлсөн мянга орчим хүн гудамж, талбайд гарч жагсан, цагдаа нартай мөргөлджээ.
Жагсагчид худалдааны хэлэлцээр нэрийн дор ядуу буурай улс орнуудыг шулан мөлжиж байгаад хөгжингүй орнуудыг буруутган, даяаршлыг зогсоож, АПЕК-ийг татан буулгахыг уриалж байна. Жагсаалыг удирдаж байгаа Ренато Рейес “АПЕК болон хөрөнгөтний даяаршил хөрөнгөлөг, аж үйлдвэржсэн улсуудад л ашиг авчирч, харин Филиппин мэтийн хөгжиж байгаа улс орнуудыг цөлмөн хоосолж байна” гэж шүүмжилсэн байна. Филиппиний гудамж, талбайд дэг журам сахиулах, террорист халдлага дайралтаас сэргийлэх, дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн очсон зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цэрэг, цагдаагийн олон арван мянган албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Тэд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болж байгаа байранд дөхөн очихыг оролдсон жагсагчдыг ухраахаар оролдох явцад мөргөлдөөн гарсан байна. Энэ үеэр мөргөлдөөнийг намжаах, жагсагчдыг ухраах зорилгоор цагдаа нар даралттай усаар шүршсэн тухай Асошиетэд Пресс агентлаг мэдээлж байна.
| Филиппинд иргэд АПЕК-ийг эсэргүүцэж жагслаа | ||
| Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.