Шууд Chart

Австралид ойн түймрийн улмаас дөрвөн хүн амь үрэгджээ

2015-11-19 17:12:10

Австралийн баруун өмнөд нутгаар гарсан ойн түймэр унтраагүй хэвээр байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр түймэрт амь насаа алдсан дөрвөн хүний цогцсыг гал сөнөөгчид олсон байна.

Түймэрт амь үрэгдсэн тэдгээр хүн ойн гүнд алдсан морио эрж яваад амиа алдсан байж болзошгүй гэж албаныхан үзэж байна. Австралид ойрын өдрүүдэд цельсийн 40 градус хүрч халж байгаагийн зэрэгцээ хүчтэй салхи дэгдэж байгаагийн улмаас түймэр улам ширүүсчээ.

Үүнээс үүдэн ойн түймэр гарсан зарим бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, дунд сургуулиудыг түр хаагаад байна. Түймрийг цааш тархахаас сэргийлэн, цурманд оруулсан боловч 100-гаад гал сөнөөгч түймрийн бүс нутагт ажилласан хэвээр байна. Гурван барилга түймрийн галд шатсан талаар албаныхан мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид ойн түймрийн улмаас дөрвөн хүн амь үрэгджээ  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй