Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөж, улс орнуудын удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд эдийн засгийн хамтын ажиллагаанд аюул занал учруулж байгаа терроризмыг буруушааж, алан хядагчдын эсрэг олон улс эв санаагаар нэгдэн, улам эрчимтэй хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
АПЕК-ийн гишүүн 21 орны төр засгийн тэргүүн нар энэ долоо хоногт эдийн засаг, чөлөөт худалдааны асуудал хэлэлцэхээр Филиппиний нийслэл Манила хотод чуулсан юм. Харин өнгөрсөн баасан гарагт Парист болсон террорист халдлагатай холбоотойгоор энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад бүс нутаг, дэлхийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, терроризмтой тэмцэх асуудал яриа хэлэлцээний гол сэдвийн нэг болсон байна.
Энэ хүрээнд уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлд АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчид Францын нийслэл Парис болон Ливаны нийслэл Бейрут хотод үйлдсэн террорист халдлага, мөн Оросын иргэний агаарын тээврийн А321 онгоцны сүйрлийг зохион байгуулагчдыг буруушаажээ. Улмаар бүс нутаг, дэлхийн аюулгүй байдал, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаанд аюул занал учруулж байгаа терроризмын эсрэг, улс орнууд нэгдэн тэмцэхийг уриалсан байна.
| АПЕК-ийн орнууд терроризмыг буруушаав | ||
| Үзсэн: 385 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.