Өчигдөр 13 цагийн орчимд "УБЦТС" ТӨХК-ийн 35 кВ-ын Гачуурт дэд станцын цахилгаан дамжуулах агаарын шугамын 29 дүгээр тулгуурыг н.Билгүүн гэгч нь жолоодож явсан УНХ 11-54 улсын дугаартай "Хьюндай Старекс" маркын автомашинаар мөргөж хугалсны улмаас тус шугмаар хангагддаг улсын болон хувийн эзэмшлийн 147 дэд станц хүчдэлгүй болжээ.
Эдгээр станцад 5012 айл өрх, 228 аж ахуйн нэгж холбогдсон байдаг. Одоогоор ихэнх аж ахуйн нэгж, айл өрхүүдийг өөр шугамаас цахилгаанаар түр хангасан байна. Харин 35 кВ-ын Гачуурт дэд станцаас шууд тэжээгддэг хувийн эзэмшлийн цөөн тооны дэд станцууд цахилгаанаар хараахан хангагдаж чадаагүй аж.
Гэмтлийг сэргээн засварлаж, хэвийн болгохоор Өндөр хүчдэл түгээх төвийн шуурхай засварын хэсэг яг одоо ажиллаж байна.
Шугамын тулгуурыг машинаар мөргөснөөс Гачууртад цахилгаан тасарчээ | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.