Шууд Chart

АНУ-ын төлөөлөгчдийн танхим БНН-ын хуулийн төслийг баталлаа

2015-11-20 12:39:22

Америкийн Төлөөлөгчдийн танхим Сири, Иракийн дүрвэгчдийг хүлээн авахаа түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан байна. Одоо энэ хуулийн төслийг Конгрессийн дээд танхим Сенатад оруулж, хэлэлцэхээр боллоо. Өнгөрсөн баасан гарагт Парист үйлдсэн террорист халдлагын дараа АНУ-д  энэ мэт халдлага гарахаас сэргийлэхийн тулд Бүгд найрамдах нам энэ хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөлд Сири, Иракийн дүрвэгчдийг Холбооны мөрдөх товчоо болон бусад байгууллага нэг бүрчлэн шалгаж, Америкийн үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулахгүй болохыг баталсан нөхцөлд л орогнол олгохоор тусгажээ. Сирид иргэний дайн эхэлснээс хойш өнөөг хүртэл АНУ тус улсаас ердөө 2150 дүрвэгч хүлээж аваад байгааг ирэх онд нэмэгдүүлж, наад зах нь 10 мянгад хүргэхээр Вашингтон амласан юм.

Харин дүрвэгчдийн талаарх энэ  бодлого болон Исламын улс бүлэгтэй тэмцэх Обамагийн засаг захиргааны стратегид Бүгд найрамдах нам шүүмжлэлтэй хандаж, улмаар энэ хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг Сенат баталсан нөхцөлд ерөнхийлөгч Обама хориг тавина гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхим БНН-ын хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй