"Эрдэнэс Тавантолгой" компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгчтэй уулзаж үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа мөн эв санааны нэгдлийн дэмжлэг үзүүлэх албан ёсны хүсэлт тавьсан байна.
“Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хороо Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлгүй ч төв байгууллагадаа хандаж хамтарч ажиллах хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн. Харин Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо тэдний хүсэлтийг хүлээн авч дээрх чиглэлээр эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
Хамтын ажиллагаа эхлэхээс өмнө тус компанийн ажилчдад тулгамдсан бэрхшээлтэй асуудал, ажлын байрны баталгааг хангуулах, хамтын гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах чиглэлээр “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн зүгээс МҮЭХ-нд хандаагүй байсан. Харин одоо албажуулж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллахаар болсон байна.
Мөн МҮЭХ-ноос Уул уурхайн яам, Эрдэнэс Тавантолгой компанийн захиргаанд мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнчлэн хамтын гэрээ байгуулахад нь хуулийн болон арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай үед өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч, өмгөөлөгчид ажилдаа орсон байна.
| “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид МҮЭХ-нд хандлаа | ||
| Үзсэн: 302 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.