Шууд Chart

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэг цонхны үйлчилгээ нэвтэрчээ

2015-11-20 13:14:08

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой  мэдээ  мэдээллээс гадна хуулийн зөвлөгөө, тусламж авах боломж иргэдэд нээгдэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх албан даалгаврын хүрээнд Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Нэг  цонхны үйлчилгээний байрыг урсгал засварын зардлаас гарган тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн жил тус албаныхан ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдэх, ажиллах орчны тав тухыг хангах зорилгоор мөн дотоод нөөц боломжоо ашиглан 46 сая төгрөгийн санхүүжилтээр ажиллагсдынхаа  хуучин байрыг засаж тохижуулсан байна. 

Шүүхийн шийдвэрээр  ял эдэлж байгаа  хүмүүс ар гэрийнхэнтэйгээ харьцах орчныг мөн бүрдүүлж өгсөн байна. Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээллийг олж авахаас гадна мөн шаардлагатай хуулийн зөвлөгөөг ч авах боломж нээгджээ.

Говьсүмбэр  аймагт МСҮ-ийн том төв байрладаг. Ял эдэлж байгаа хүмүүсийг  ялын  хугацаанд нь мэргэжил  эзэмшүүлэх тал дээр анхаарч байгаа юм байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн мэдээллээр хангах лавлагааны сан, тоног төхөөрөмж, иргэд өөрөө өөртөө үйлчлэх электрон дэлгэц зэргээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх танхимыг тохижуулаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэг цонхны үйлчилгээ нэвтэрчээ   
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй