Манай улс хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд нэгдсэн. Үүнээс хойших 26 жилийн хугацаанд бид хүүхдэд ээлтэй олон хууль тогтоомжтой болсон. Үүний үр дүнд хүүхдийн эрх хамгааллаар дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж байгаа гэж “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв”-ийнхөн үзэж байна.
0-18 насны бүх хүүхдэд хамааралтай энэ конвенцид олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу хүүхэд хамгааллын тусламж, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон зүйлийг тусгасан байдаг.
Хүүхдийн эрхийн тухай конвенцид манай улс нэгдсэнээр таван жил тутамд конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийг НҮБ-д илгээдэг болсон. Ингэснээр хүүхдийн эрх, эрх чөлөө, тэдний гэр бүл, сайн сайхан байдлыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэх болсныг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
“Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв”-ийнхөн энэ өдөр НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулах юм байна.
| Манай улс “Хүүхдийн эрхийн конвенци”-д нэгдээд 26 жил болж байна | ||
| Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.