Шууд Chart

22 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил саатжээ

2015-11-20 13:32:15

Улсын хэмжээнд цалингаас бусад бүх төсвийг хаасантай холбоотойгоор Орхон аймагт энэ онд ашиглалтад орох ёстой бүтээн байгуулалтын 57 ажил буюу нийт 22 тэрбум төгрөгийн ажил санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар зогссон байна.

Өрхийн эрүүл мэндийн цогцолбор төвийн ажлыг энэ оны 12 дугаар сарын 6-нд түлхүүр гардуулан өгөх гэрээтэйгээр барилгын ажлыг нь эхлүүлжээ. Барилгын ажлын зураг төсвийг Улаанбаатар хотын “Гурван асар” компани хийсэн бөгөөд "Алдар-Өргөө" компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж. Өрхийн эрүүл мэндийн цогцолбор төвийн барилгын ажил нийт 914 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөс 60 хувийн санхүүжилт нь олгогдчихсон, харин үлдэгдэл санхүүжилт нь хэзээ орох нь тодорхойгүй байна.

Төсөв нь хаагдсан 57 ажилд гэр хорооллын Яргуйт багийн 2 км,  Нараншанд багийн 2.4 км авто замын ажил, гэрэлтүүлэг, МОН-2301 төслийн хүрээнд хийгдэж байгаа гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлууд, Эрдэнэт хотын 40 жилийн ойг угтан төлөвлөгдсөн өрхийн эрүүл мэндийн цогцолбор барих ажил багтаж байна. Эдгээр бүтээн байгуулалтын санхүүжилт хэзээ шийдэгдэх нь ч одоогоор тодорхойгүй байгааг санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

22 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил саатжээ   
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй