![](/uploads/201511/news/thumb/979ee4c9cd5aadb13a74577b0bde8132_x3.jpg)
Өнгөрсөн сарын эцэст улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4.5 их наяд төгрөгт хүрсний 86 хувийг татварын орлогоос бүрдүүлжээ. Татварын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 нэгжээр өссөн нь энэ юм. НӨАТ зэрэг голлох татварын орлогууд буурсан ч, шатахуунд ногдуулдаг онцгой албан татвар өссөнтэй холбоотой юм. Энэ тухай Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн судалгааны газрын дарга н.Эрдэнэсан ингэж ярьж байна.
Энэ оны төсөвт тодотгол хийхдээ бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг тонн тутамд 777 мянга, дизелийнхийг 795 мянган төгрөг болгож өсгөсөн. Аравдугаар сараас он дуустал шатахууны онцгой албан татвараас 61 тэрбум, ирэх онд 200 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж, энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцоолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад татварын орлого буурч байгаатай холбоотойгоор шатахууны импортын онцгой албан татварыг өсгөж, энэ онд болон ирэх онд төсвийн хүндрэлийг даван туулах гэж байна.
Өнгөрөгч онд төсвийн орлогын 86 хувийг татвараас бүрдүүлжээ | ||
Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.