Шууд Chart

Хувийн орон сууцны конторууд иргэдийг хохироож байна

2015-11-20 16:41:56

Хувийн орон сууцны конторууд оршин суугчдаас хууль бусаар төлбөр авдаг тухай гомдол өнгөрсөн зургаадугаар сард ШӨХТГ-т ирсэн. Энэ гомдол одоо хүртэл тасрахгүй байгааг ШӨХТГ-ын төлөөлөл хэллээ. Тухайлбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрладаг “Богд асар” компани “Ус дулаан дамжуулах төв”-ийн зардал нэрээр оршин суугчдаас илүү мөнгө авсаар байна.

Орон сууцны оршин суугчид байрны мөнгө төлөхдөө ахуйн хэрэгцээний ус халаасан хөлс, дулааны үйлчилгээний суурь хураамж, цэвэр, бохир усны төлбөр мөн усны суурь хураамжийг төлөх ёстой. Гэтэл “Богд асар” компани “Ус дулаан дамжуулах төвийн зардал” нэртэй шинэ үйлчилгээг нэмж, оршин суугчдаас сар бүр мянган төгрөг авдаг байна.

Орон сууцны оршин суугчдаас сар бүр авах хураамжийн төрөл, хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг. Үүнээс өөр хураамж авахыг Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулиар хориглодог. Тиймээс  ШӨХТГ-аас цагдаагийн байгууллагад хандан “Богд асар” компанийг шалгуулахаар болжээ.

“Богд асар”  компаниас гадна "Тэлмүүн орд", "Бадамлах нар", "Батбаян дулаан", "Тунамал" өргөө компаниуд ийм байдлаар оршин суугчдаас илүү мөнгө хураадаг байсныг ШӨХТГ илрүүлж, иргэдийн хохирлыг барагдуулж эхлэсэн. Тиймээс эдгээр компанид илүү мөнгө төлсөн оршин суугчид байрны төлбөр тушаасан баримтаа үзүүлж хохирлоо барагдуулах боломжтой юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хувийн орон сууцны конторууд иргэдийг хохироож байна  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй