Франц улс өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай, хамгаалалтын түвшингөөрөө улаан гэсэн зэрэглэлд хүрээд байгаа хотын тоонд зүй ёсоор орж байна. Манай сурвалжлагч халдлага болсон газруудад очиж нөхцөл байдлыг сурвалжлах гэсэн боловч, бүх газруудыг цагдаагийн хамгаалалтад авч, зөвхөн шинжилгээ хийх мэрэгжилтнүүд болон тагнуулын ажилтнуудыг л нэвтрүүлж байна гэлээ.
Халдлага гарсантай холбогдуулан мэргэжлийн том камераар Парисын гудамж талбайд зөвшөөрөлгүй бол бичлэг хийхийг цагдаагийн байгууллагаас хориглоод байна. Мөн бүх гудамж талбайг бүрэн камержуулж, цагдаагийн хэсгүүд 24 цагаар хянадаг бослон байна. Үүнээс гадна, сургууль цэцэрлэгийг ч гэсэн хамгаалалтандаа авч хүүхэд, багш, сурагч, эцэг эхчүүдийг дотогш нь шалгаж оруулж байна.
Мөн Францын эдийн засгийн гол тэргүүлэх салбар бол аялал жуулчлал. Жилдээ 80 сая жуулчин хүлээж авдаг орон. Иймд олон хүн цугладаг газруудад легионерууд, мөн цагдаагийн ажилтнууд тасралтгүй эргүүлд гарч байна.
Франц улс хэдийгээр ЕХ-ны гишүүн орон хэдий ч нөхцөл байдал ийнхүү хурцадмал байгаатай холбогдуулан Шенгений визээр өөрийн улс руу нэвтрүүлэхийг зогсоож байгаа гэсэн албан бус мэдээлэл ч байна. Иймд яамдаараа дамжуулан визээ олгодог болж байна гэж манай сурвалжлагч Ц.Цэнд, зураглаач Л.Өлзийбаяр нар мэдээллийг дамжууллаа.
| Франц улс дотоод аюулгүй байдлаа өндөр түвшинд хангаж байна | ||
| Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.