Шууд Chart

2133 он хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү арилахгүй

2015-11-21 10:16:12

Дэлхий дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү бүрэн арилж үгүй болтол дахиад 118 жил шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2133 он хүртэл одоогийн ялгаатай байдал бүрэн үгүй болохгүй гэж Дэлхийн эдийн засгийн форум үзэж байна.

Эмэгтэйчүүдийн авч байгаа цалин хөлсний хэмжээ дөнгөж одоо л эрэгтэйчүүдийн 2006 онд авч байсан хэмжээнд дүйж очиж байгааг Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид “Дэлхий даяарх хүйсийн ялгаа” нэртэй тайлан илтгэлдээ дурджээ. Дэлхийн эдийн засгийн форумын илтгэлд, улс орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэр тэгш эрх эдэлж, бас ижил үүрэг хариуцлага хүлээж байгааг эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн оролцоо, улстөрийн идэвх гэсэн 4 үндсэн үзүүлэлтээр судалсан байна. Ингэж үзэхэд, Скандинавын хойгийн орнууд 10 жилийн өмнөх үеийнхтэйгээ нэгэн адил, хүйсийн ялгаа зөрүүг арилгах чиглэлд хамгийн их ахиц гаргасан дүн гарсан байна. Тухайлбал, нийт 145 улсыг хамарсан энэ судалгаанд Исланд улс 1-д жагсаж, Норвеги, Финланд, Швед улс удаалж байна.

Өнөөдөр дэлхий дээр ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн тоо 10 жилийн өмнөхөөс даруй 250 сая орчмоор нэмэгдээд байгаа юм. Зарим улс оронд их сургуульд сурч байгаа эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй өндөр байгаа. Гэвч энэ байдал нь тэр болгон өндөр мэргэшсэн, эсвэл удирдан манлайлах албан тушаал дээр эмэгтэйчүүдийн тоо давамгайлах шалтгаан болохгүй байгааг шинжээчид онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2133 он хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү арилахгүй  
Үзсэн: 1990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-11-23 15:51
Avligachidaa bitgii hudlaa ih medej teneg zan gargaad baigaachee.

Бидэнтэй нэгдээрэй