Хятадын цагдаагийн газрын мэдээлснээр, тус улсын баруун хойд хэсэгт орших Шинжан Уйгарын автономит мужид өнгөрсөн есдүгээр сард уурхай руу халдагчдыг эрэн сурвалжлах тусгай ажиллагааны үеэр 28 хүн амь үрэгджээ. Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд эдгээр хүмүүсийг террорист бүлэглэлийн гишүүд хэмээн нэрлэж байна.
Өнгөрсөн есдүгээр сард үл таних хэсэг этгээд нүүрсний “Соган” уурхайд халдсан, тэд хутгаар зэвсэглэж, эхлээд хамгаалагчид руу, дараа уурхайд ажиллаж байсан ажилчид руу халджээ. Хэргийн газар дуудлагаар ирсэн таван цагдаа бас халдлагад өртсөн байна. Есдүгээр сарын энэ хэрэг явдлаар 50-иад хүн амь үрэгдсэн, тэдний ихэнх нь тус нутагт оршин суудаг хятад иргэд байсан юм. Энэ хэрэгт Хятадын эрх баригчид орон нутгийн салан тусгаарлагчдыг буруутгасан байна.
Ер нь сүүлийн нэлээд хэдэн жил Шинжан уйгарын автономит районд байдал хурц байна. Учир нь уйгар үндэстнүүд хятадын эрх баригчид бүс нутгийг хэрхэн удирдаж байгаад сэтгэл дундуур байдаг, иймээс тэд Бээжингээс илүү их хараат бус байхыг шаарддаг. 2009 онд мужийн засаг захиргааны төв Өрөмч хотод уйгар болон хан үндэстнүүд хооронд мөргөлдөөн болсоны улмаас 150 гаруй хүн амь үрэгдсэн. Одоогоор Шинжанд есөн сая гаруй уйгар үндэстэн оршин суудаг нь мужийн нийт хүн амын 45 хувийг эзэлдэг юм.
| Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр 28 хүн амь үрэгджээ | ||
| Үзсэн: 2463 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.