ОХУ-ын төрийн өмчийн Ростэк корпораци БНХАУ-д байлдааны Су-35 загварын 24 онгоц худалдаалах гэрээ байгуулжээ. Энэ тухай Оросын Коммерсант сонин батлан хамгаалахын эх сурвалжаас иш татан мэдээлж байна. Ростэк корпорацийн Су-35 онгоц 2008 онд Агаарын тээвэр, сансарын олон улсын үзэсгэлэнд оролцох үеэр Хятадын тал анх сонирхож эхэлсэн байна.
Улмаар 2011 оноос онгоц худалдах тухай яриа хэлэлцээ эхэлж, дараа онд нь урьдчилсан гэрээ байгуулжээ. Хос хөдөлгүүртэй дөрөвдүгээр үеийн Су-35 онгоц нь 30 миллиметрийн их буугаар тоноглогдсон, цагт 2 мянга 500 км хүртэл хурдлах, мөн нэг удаагийн нислэгээр 3 мянга 400 км зам туулах чадвартай юм. Тус онгоцны нэг бүрийн өртөг 83 сая америк доллар гээд бодоход нийт хоёр тэрбум орчим америк долларын гэрээг талууд байгуулсан байна. ОХУ-аас зэвсэг худалдан авдаг орнуудын эхний тавд Хятад улс багтдаг. Худалдан авсан Су-35 загварын онгоцоо ашиглан Хятад улс олон улс оронтой газар нутгийн маргаантай Дорнод болон Өмнөд Хятадын тэнгист ноёрхлоо тогтоохыг оролдож магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
| ОХУ БНХАУ-д байлдааны онгоц худалдана | ||
| Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.