АНУ-д анх удаа генийн өөрчлөлттэй амьтныг хүнсэнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Тус улсын Хүнс, эмийн алба генийн өөрчлөлтөд оруулсан яргай загасыг шинжлэн, хүнсэнд хэрэглэхэд аюулгүй хэмээн үзэж, зөвшөөрөл олгосон байна.
Генийн өөрчлөлттэй ногоо, жимсийг хоол хүнсэнд хэрэглэх нь олширч байгаа ч ийм өөрчлөлтөд оруулсан амьтныг хүнсэнд хэрэглэх зөвшөөрөл өнөөг хүртэл олгоогүй байсан юм. Харин АкуаБаунти компанийн генийн өөрчлөлттэй яргай загас Хүнс, эмийн албаны мөрддөг бүх шаардлага стандартад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үзсэн учраас хүнсэнд хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхийг эсэргүүцдэг хүмүүс энэ яргай загасыг худалдан авахгүй гэж маргах ажиглагчид бас байна. Мөн энэ загас гол, нууранд алдагдаж, зэрлэг загастай үржилд орох вий гэж эмээх хүмүүс ч байгаа юм байна.
Үүнээс сэргийлэх зорилгоор Хүнс, эмийн алба АкуаБаунти компанийг зөвхөн Канад, Панамд байрлах хоёр байгууламждаа генийн өөрчлөлттэй яргай загас үржүүлэх шаардлага тавьсан байна. Загас үржүүлж байгаа эдгээр байгууламжид аюулгүй байдлыг өндөр хангасан тул зэрлэг байгальд алдах вий гэж санаа зовох шаардлагагүй гэж тус байгууллага мэдэгдсэн байна.
| АНУ-д генийн өөрчлөлттэй загас хүнсэнд хэрэглэнэ | ||
| Үзсэн: 394 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.