Энэ сарын 13-нд Парист болсон эмгэнэлт үйл явдал ирэх сарын эхээр цаг агаарын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ын бага хурал зохион байгуулах Франц улсын төлөвлөгөөнд нөлөөлөхгүй гэж Москвад суугаа Франц улсын элчин сайд Жан Морис Рипер мэдэгдлээ. Элчин сайд саяхан оросын “Коммерсант” сонинд “Франц, Орос хоёр энэ алуурчдаас илүү заналт дайснуудыг дарж байсан” гэсэн гарчигтай нийтлэл хэвлүүлсэн байна.
“Бидний эхлүүлсэн терроризмын эсрэг хайр найргүй тэмцэл Франц болон европ тивд дэлхийн улс орнуудтай цаг агаарын өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо солилцоход саад болохгүй, НҮБ-ын бага хурал төлөвлөсөн ёсоор 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 10-ны хооронд Парис хотод болно. Энэ бага хурал итгэл найдвар, эв нэгдлийн бэлэг тэмдэг болох ёстой” гэж Францын элчин сайд цохон тэмдэглэсэн байна.
“Ерөнхийлөгч Владимир Путин бусад 100-аад орны төр, засгийн тэргүүн нарын хамт бага хуралд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Бид үүнд нь талархаж байгаа бөгөөд бидний хойч үе эрүүл саруул гариг ертөнц дээр амьдрах ёстой. Энэ бол бидний хувьд маш чухал үүрэг даалгавар” гэдгийг элчин сайд хэлсэн байна. Элчин сайд цааш нь хэлэхдээ, Орос болон Францын ард түмэн өнөөдөр “өвдөлт” гэж юу байдгийг мэдэрсэн, иймээс бид хойч ирээдүйнхээ энх тунх, эрх чөлөөт амьдарлын төлөө нэгдэж ажиллах хэрэгтэйг онцоллоо.
| Парист болсон халдлага удахгүй болох НҮБ-ын бага хуралд нөлөөлөхгүй гэв | ||
| Үзсэн: 298 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.