Америкийн нисэх онгоц тээгч “Гарри Трумэн” хөлөг онгоц хэт даврагч “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэл хийж буй олон улсын эвсэлд дэмжлэг үзүүлэхээр Газрын дундад тэнгист ирэхээр болсон тухай долоо хоног тутмын “Дэфэнс ньюс” сэтгүүл өчигдөр мэдээллээ.
Сэтгүүлийн авсан мэдээгээр, америкийн тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоц Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт Францын нисэх онгоц тээгч “Шарль де Голь” хөлөгтэй нэгдэж, Сири дэх хэт даврагч “Исламын улс“ бүлгийн байрлалд агаараас цохилт өгөх ажиллагаанд оролцох юм. Америкийн цэргийн командлалын энэ шийдвэр өнгөрсөн баасан гарагт Парист үйлдсэн цуварсан халдагатай холбогдуулан хэт даврагчдад өгөх цохилтыг хүч нэмэх төлөвлөгөөтэй холбоотой гэж “Дэфэнс ньюс” сэтгүүл мэдээлжээ. Францын ерөнхийлөгч үүний өмнө хийсэн мэдэгдэлдээ, “Нисэх онгоц тээгч “Шарль де Голь” хөлөг энэ сарын 19-нд зангуу хаясан боомтоо орхиж, Сирид явуулж байгаа цэргийн ажиллагаанд нэгдэнэ” гэв.
Энэ сарын 17-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Газрын дундад тэнгист үүрэг гүйцэтгэж байгаа оросын “Москва” гэдэг пуужинт байлдааны хөлөг онгоцны ахмадад францын хөлөг онгоцнуудтай холбоо тогтоож, хамтран ажиллахыг даалгажээ. Мөн оросын төрийн тэргүүн, францчуудтай агаар болон далайд хамтран үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө боловсруулахыг даалгасан байна.
| Олон улсын эвсэл “Исламын улс” бүлгийн эсрэг ажилгаагаа эрчимжүүлж байна | ||
| Үзсэн: 329 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.