Шууд Chart

“Шилмэл мал” үзэсгэлэн руу автобус үйлчилнэ

2013-09-17 16:38:13

“Шилмэл мал 2013” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт  есдүгээр сарын 18-22 өдрүүдэд болно. Нийгэм, эдийн засгийн эрэлт, хэрэгцээгээр гадаадаас импортлон цэврээр болон эрлийзжүүлэн үржүүлдэг 20 гаруй үүлдрийн гойд ашиг шимт үржлийн малаас гадна  бусад 40 үүлдвэрийн мал, гахай, шувуу, нохой гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэнг эндээс үзэж болох юм. Үзэсгэлэнгийн үеэр дуудлага худалдаа, мал аж ахуйн тоног хэрэгсэл, ном, товхимол, малын тэжээл, эм  үйлдвэрлэлийг сонирхуулж  худалдаална. Мөн худалдаа эрхлэгчдийн өдөрлөг, жороо морины үзүүлбэр, тойргийн уралдаан, Монголын нохой судлалын холбооны улсын хэмжээний “Dog show-IV” ч энэ үеэр болох юм. Тус өдрүүдэд Нийтийн тээврийн газар тусгай маршрутаар буюу  “Дүнжингарав” худалдааны төвөөс Хүй долоон худгийн чиглэлд  09.00-18.00 цаг хүртэл нэг цагийн зайтай нийтийн тээврийн автобусаар  үйлчлэх аж.

Нийтэлсэн: Б.Баярт

“Шилмэл мал” үзэсгэлэн руу автобус үйлчилнэ  
Үзсэн: 2363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй