Сүүлийн долоо хоногт Иордан голын баруун эрэг болон Газын зурваст болсон мөргөлдөөний улмаас 11 палестин иргэн амь үрэгдэж, 3 мянга 500-аад хүн хүнд, хөнгөн шархадсан гэж НҮБ-ын Ойрхи Дорнодын энхийн үйл явцын тусгай зохицуулагч Николай Младенов мэдээллээ.
Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн Ойрхи Дорнодын асуудлаарх сар тутмын хуралдаанд оролцохдоо ийнхүү мэдээлжээ. Түүний хэлснээр, израйлийн талаас 6 хүн амь үрэгдэж, 36 хүн шархаджээ. Сүүлийн нэг сард л гэхэд палестинчууд израйльчууд руу хүйтэн зэвсэг болон галт зэвсэг ашиглан 35 удаа халдсан, тэд ийнхүү халдлага үйлдэхийн хажуугаар явган хүмүүсийг машинаар дайрсан хэдэн хэрэг гарсан гэнэ. НҮБ-ын тусгай төлөөлөгчийн хэлж байгаагаар, сүүлийн өдрүүдэд хүчирхийллийн голомт Хеврон хот руу шилжсэн, энд Иерусалимын адил зөвхөн еврей гэлтгүй мөн мусульмануудын шүтээн болсон ариун газар зөндөө байдаг юм.
Ноён Младенов тун удахгүй НҮБ-ын төлөөлөгчдийн хамт Хеврон хотод очиж, орон нутгийн эрх баригчидтай уулзан, хурцадмал байдлыг намжаах, омог хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх асуудал хэлэлцэх болсоноо Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд дуулгалаа.
| Газын зурваст нөхцөл байдал хурцадмал хэвээр байна | ||
| Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.