Шууд Chart

Цэргийн ажиллагааг “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд чиглүүлэх нь зүйтэй гэв

2015-11-21 14:03:34

Сирид явуулж байгаа америкийн цэргийн ажиллагааг Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг түлхэн унагахад бус хэт даврагч “Исламын улс” бүлгийг устгах, энэ бүлэгтэй тэмцэх үйл хэрэгт хандуулах хэрэгтэй гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хилари Клинтон Нью-Йорк хотод олон улсын харилцааны асуудал эрхэлсэн зөвлөлд үг хэлэхдээ мэдэгдлээ.

“Одоо бид гол анхаарлаа “Исламын улс” бүлэг дээр төвлөрүүлэх хэрэгтэй” гэж хатагтай Түүний хэлснээр, яг одоо Башар Асадыг засгийн эрхээс хүчээр огцруулах нь амжилтад хүрэхгүй, үүнийг гагцхүү улстөрийн үйл явцын дүнд хийж болно" хэмээн тэрээр үзэж байна. Хилари Клинтон Оросын оролцооны талаар хэлэхдээ, ОХУ Сирийн мөргөлдөөнийг зохицуулах, намжаах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж болохыг онцоллоо.

Сирийн зохицуулалтад Иран улсыг оролцуулах нь зөв үү? гэх асуудал америкийн засаг захиргааны анхаарлыг маш их татаж байгаа. Хатагтай Клинтон энэ талаар хэлэхдээ, "Хамгийн гол нь Москва, Тегеран хоёр Башар Асадыг дэмжидгээ зогсоох хэрэгтэй. Дарангуйлагчийг дэмжих нь зөвхөн бүс нутгийн гэлтгүй мөн улс орны дотоод байдлыг тогтворгүйтүүлнэ гэдгийг тэд ойлгох хэрэгтэй"  хэмээн онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цэргийн ажиллагааг “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд чиглүүлэх нь зүйтэй гэв  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй