Өчигдөр Мали улсын нийслэл Бамако хотын Радиссон Блү зочид буудалд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 170 гаруй хүнийг барьцаалсан тухай бид та бүхэнд мэдээлсэн. Цэргүүдийн явуулсан тусгай ажиллагааны дүнд зочид буудлаас барьцааны хүмүүсийг гаргасан, одоо зэвсэгт этгээдүүдийг мөшгөн хөөж байна.
Мали улсын ерөнхийлөгч Ибрагим Букабар Кейтагийн мэдэгдсэнээр зочид буудлаас 21 хүний цогцос олдсон, тэднээс хоёр нь зэвсэгт этгээдүүдийнх юм байна. Халдлагатай холбогдуулан Мали улсад өчигдөр шөнөөс эхлэн гурван хоногийн гашуудал, 10 хоногийн онц байдал зарлалаа.
Зочид буудалд халдсан зэвсэгт этгээдүүд 13-лаа явсан, тэд арабаар “Бурхан хамгаас агуу” гэж хашгиран гал нээж байсан талаар гэрчүүд ярьжээ. Зэвсэгт этгээдүүдийн гарт амь үрэгдсэн хохирогчдын дотор Бельгийн парламентын гишүүн, мөн Хятадын гурав, АНУ-ын нэг иргэн байгааг тогтоосон байна. Энэ удаагийн халдлагын хариуцлагыг Аль-Каида бүлэглэлтэй холбоотой зэвсэгт босогчид хүлээсэн байна.






| Малид гарсан террорист халдлагад 21 хүн амь үрэгджээ | ||
| Үзсэн: 290 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.