Өчигдөр Европын холбооны гишүүн орнуудын хууль зүй, дотоод хэргийн сайд нар Бельгийн нийслэл Бруссельд шуурхай уулзалт хийлээ. Уулзалтад, исламын хэт даврагч бүлэглэлд нэгдсэн иргэдийнхээ тоогоор Европ тивд толгой цохиж байгаа 11 орон, тодруулбал Австри, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Нидерланд, Польш, Испани, Швед, Их Британийн сайд нар болон АНУ, Канадын төлөөлөгчид оролцсон байна.
Долоо хоногийн өмнө Парист гарсан халдлагын гол сэжигтнүүд Бельги, Францын иргэд байсан юм. Үүнтэй холбогдуулан Европын холбооны иргэд Исламын хэт даврагч бүлэглэлд нэгдэхтэй тэмцэх, нэгдсэн тохиолдолд эргэн Европын холбооны хилээр нэвтрэхээс сэргийлэх тухай сайд нар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Европын холбооны орнууд террорист бүлэглэлд нэгдсэн иргэдийнхээ талаар мэдээлэл солилцохоор шийдвэрлэлээ.
Мөн Европын холбооны гишүүн орнуудын иргэдийн паспортыг Шенгений бүсийн хил дээр шалгадаггүй байсныг өөрчилж, энэ хяналтыг сэргээхээр болсон байна. Уулзалтын дараа Францын дотоод хэргийн сайд Бернар Казневын хэлснээр, сайд нарын тохирсоны дагуу Шенгений бүсийн хил дээр Европын холбооны иргэдийн паспортын хяналт шалгалтыг сэргээхийн тулд шинэ хууль батлах шаардлагатай юм байна.
| Европын холбоо хилийн хяналт шалгалтаа чангатгана | ||
| Үзсэн: 226 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.