Шууд Chart

БНХАУ уур амьсгалын асуудлаарх тайлан гаргалаа

2015-11-21 18:13:09

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал Парис хотноо эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Үүнтэй зэрэгцэн хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг болох БНХАУ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бодлого, үйл ажиллагааны тайлангаа гаргасан байна.

Дэлхийн дулаарлыг бууруулах чиглэлд Хятад улсын хэрэгжүүлсэн ажил, мөн Парисын бага хурлаар хэлэлцүүлэх Хятадын төлөвлөгөө саналыг тусгасан энэхүү тайланг танилцуулахаар Уур амьсгалын асуудал эрхэлсэн Хятадын тусгай төлөөлөгч Си Женьхуа хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Тайланд дурдсанаар 2011-2015 оныг хамарсан 12 дах таван жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд Хятад улс нийт эрчим хүчнийхээ 11,4 хувийг сэргээгдэх болон цөмийн аргаар үйлдвэрлэдэг болсон, мөн ойн нөөцийн хэмжээ нь 2005 оныхоос нэг тэрбум шоо метрээр өссөн байна.

Цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний хувьд, Хятад улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулж эхлэх, мөн эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх болон цөмийн аргаар хангах зэрэг зорилт тавьж байна. Үүнээс гадна Хятад улс дэлхийн дулаарлын эсрэг хэрэгжүүлж байгаа ажлынхаа үр дүнг олон нийтэд илүү ил тод болгоход анхаарах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ уур амьсгалын асуудлаарх тайлан гаргалаа  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй