Шууд Chart

Хөршийн хөтөлбөрийн хүрээнд 790 гаруй хөршийн бүлэг нэгджээ

2015-11-21 18:32:52

Энэ оны 7 дугаар сараас эхлэн “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хотын захиргаанаас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 790 гаруй хөршийн бүлэг байгуулагдан, хороо дүүргийнхээ нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

“Хөршийн хяналт хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэнээр иргэд айл хөршдөө санаа тавьж, гудамж орцныхоо аюулгүй байдалд анхаарч, бие биедээ зүй ёсны шаардлага тавьж эхэлсэн. Үүний үр дүнд Сонгинохайран дүүргийн 26 дугаар хороонд л гэхэд гэмт хэргийн гаралт 12 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн хүч хамгийн чухал. Иргэд илүү сонор сэрэмжтэй болж, хэрэг зөрчлийн дуудлагыг цаг алдалгүймэдээлэх нь  гэмт хэргийг бууруулахад дэмжлэг болж байгааг ч цагдаагийнхан хэлж байна. НИТХ-аар “Хөршийн хяналт хөтөлбөр-ийг баталсан. Цаашид энэ ажлыг илүү үр дүнтэй болгохын нийслэлийн төсөвт тэрбум гаруй төгрөгийн санал ч оруулаад байна.

“Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд хамгийн их үйлдэгддэг хулгай, дээрэм, танхай, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөршийн хөтөлбөрийн хүрээнд 790 гаруй хөршийн бүлэг нэгджээ   
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй