Шууд Chart

Суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2015-11-23 17:49:21

Суурь боловсролыг шинэчлэх цөм хөтөлбөрийг манай улс 2013 оноос хойш туршиж эхэлсэн. Ирэх онд Ерөнхий боловсролын бүх сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Шинэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг бид Баянгол дүүргийн 20 дугаар сургуулиас сурвалжиллаа.

Урьд нь газар зүйн хичээлээр “Далайн булан гэдэг нь эх газраас ус руу түрж орсон хэсгийг хэлдэг. Энэ нь далайн хойг, арлаас ийм ялгаатай” хэмээн шууд номноос цээжлүүлдэг байсан. Харин одоо хичээлийг тусгай бэлдсэн үзүүлэн дээр заана. Хамгийн гол нь сурагчид нэг бүрчлэн цээжлэх шаардлагагүй. Газарзүйн зураг дээрээс хараад далайн булан, хойгоо ялгаж байх нь чухал юм.

Цөм хөтөлбөр нь сурагчдыг төв болгож багш чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Энэ заах аргыг олон улс нэвтрүүлжээ. Цөм хөтөлбөрийг бага ангид нэвтрүүлж дууссан. Энэ жил дунд болон ахлах ангийнханд нэвтрүүлж эхлэхээр Үндэсний лаборатори 40 дугаар сургууль дээр туршиж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-11-23 21:09
Бичиж буй зүйлээ сэтгүүлч та мэдэж байна уу? зөв бичээч. 40-р сургууль дээр туршаагүй. хайран мөнгийг яүрэн таран болгож байгаа. өнөөх алдарт "хэрэглээний боловсрол" гэсэн сүртэй нэртэй даржин сургалтын үр дүн яасан бэ? олон сая төгрөгийг гадныханд өгсөн дөө, 2016 онд АТГ-т очно доо.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-23 20:04
Боловсролын цөм хөтөлбөр амьдралд дээр хэрэгжүүлж байгаа нь бөөн шоу.
49.0.204.xxx [49.0.204.xxx] 2015-11-23 19:43
Bagsh nar ni bitgii hel heregjyylj bui hymyys ni ch ene hotolboroo byren oilgodoggyi yum bilee. Horongo mongo demii zyild l zartsuulj bui hereg. Tegsnees gants ch bolov surguuli tsetserleg barisan ni deer
49.0.187.xxx [49.0.187.xxx] 2015-11-23 19:24
ЦӨМ ГЭНЭ ҮҮ ЯМАР Ч НЭРТЭЙ БАЙСАН ХАМААГҮЙ ХҮҮХДЭД ЗААХ ЗҮЙЛЭЭ Л ЗААЦГААЖ БАЙНА. ЦӨМ, ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД, КАМБРЭЖИЙН ГЭСЭН 3 ЖИЛД 3 ЯНЗЫН НЭР ЗҮҮЛЭЭ. 3 ЯНЗЫН ТУРШИЛТ ХИЙЛЭЭ, 3 ЖИЛ ЯАМНЫХАН ЭЛДЭВ НЭР БОДОЖ ОЛООД АЖИЛ НЭРИЙН ДОР МӨНГӨ ИДЛЭЭ, ЭЦЭСТ БҮХ САЛБАР ЭНЭ МЭТЭЭР ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ХИЙСЭН ГЭСЭН НЭРТЭЙ МӨНГӨ ЦОХИЛОО, МОНГОЛ СҮЙРЛЭЭ, ИРЭХ ЖИЛ АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭ ТЭРБУМТАНГУУД ЭХ ОРНОО ҮҮД БАЯРТАЙ ГЭСЭЭР НИСЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ.
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-11-23 19:18
бөөн туршилт, хэзээ дуусч сурч эхлэх юм бол доо

Бидэнтэй нэгдээрэй