УИХ-д суудалгүй таван намын төлөөлөл Засгийн газрыг огцруулах шаардлага гаргаснаа хэвлэлийнхэнд мэдээллээ. Ийнхүү Шийдлийн Засгийн газар огцрох нь шударга ёсонд нийцсэн, хямралт байдал, нийгмийн бухимдлыг намжаах шийдвэр гэж тэд үзэж байгаа юм байна.
Засгийн газрыг огцруулах шаардлагадаа гаргасан шийдвэр бүр нь нийгмийг хагаралдуулж, ард олныг талцуулж, иргэдийнхээ илтгэлийг алдаж, жигшлийг төрүүлэх болсон, дарангуйлагч төр, муу засгийн бүхий л шинжийг агуулсан Шийдлийн Засгийн газрыг яаралтай огцруулах ёстой гэжээ.
Засгийн газрыг огцруулаад ард түмний амьдрал хоёр, гуравхан хоногт сайхан болчихно гэж байхгүй. Гэхдээ сонгууль болохоос найман сарын өмнө будлианыг бага ч болов цэгцэлж, илүү хүнд байдалд орохгүйн тулд Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа ярилаа.
Эх орончдын нэгдсэн нам, Хамаг монголын хөдөлмөрийн нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам Шийдлийн засгийн газрыг огцруулах энэхүү шаардлагад нэгдсэн байна.
| УИХ-д суудалгүй намууд Засгийн газрыг огцрохыг шаардлаа | ||
| Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.