Шууд Chart

Крымд онц байдал зарлалаа

2015-11-24 11:18:01

ОХУ Украинаас цахилгаан эрчим хүч дамжуулдаг өндөр хүчдэлийн шон унасантай холбогдуулан Крымд онц байдал зарлажээ. Өнгөрсөн баасан гарагт Крымын хойд нутагт Украинаас эрчим хүч дамжуулдаг өндөр хүчдэлийн шон унасны улмаас тус бүс нутагт эрчим хүч тасарчээ.

Крым нь Украинаас эрчим хүчнийхээ дийлэнх хувийг авдаг юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээгээр Крымд 2 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болсон байна. ОХУ-ын эрчим хүчний яамны мэдээгээр Крымын эрчим хүч нэн шаардлагатай газруудад түр хугацаагаар цахилгаан түгээж, Крымын нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

Крымд өндөр хүчдэлийн шон унасан нь ямар учир шалтгаантай талаар Оросын эрчим хүчний яамнаас албан ёсны мэдээлэл өгөөгүй ч Крымын хойд нутагт Украины үндсэрхэг үзэлтнүүд өндөр хүчдэлийн шонгуудыг санаатайгаар унагаасан гэж Оросын зарим хэвлэл мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Крымд онц байдал зарлалаа   
Үзсэн: 1792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-11-24 14:51
украйнчууд ёстой новшнууд юм даа , тэдний днепр мөрний баруун хэсгийг польшид, харин буковиныг румынд, закарпатыг унгарт оросууд өгчих хэрэгтэй байсан юм харин үүний оронд померан силезийг нь польшоос герианд мөн өгсөн бол дээрхи бүх оронтой орос сайн харьцаатай байх байлаа украйныг бодох ерөөсө хэрэггүй байсан юм тэгсэн бол одоо юу гэж ингэж томрох вэ дорнод болон өмнөд хэсэг т оросууд украйнчууд хүн амын хувьд ойролцоо тэгээд хоорондоо олон жил эв найртай байж сурсан хэсэг үүнийг орос шууд өөртөө авчих байсан юм оросуудын өөрсдийн буруу байж дээ

Бидэнтэй нэгдээрэй