Шууд Chart

Малид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

2015-11-24 11:35:34

Өнгөрсөн баасан гарагт Мали улсын нийслэл Бамако хотод зочид буудалд халдаж, олон хүн барьцаалан, 20 гаруй хүн хөнөөсөн зэвсэгт халдлагыг тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн мөрдөн шалгаж байна.

Зэвсэглэсэн 10 гаруй этгээд нийслэл хотын төвд гадныхан үйлчлүүлдэг зочид буудалд халдан, 170 гаруй хүнийг барьцаалан, 20 гаруй хүний амь насыг хөнөөсөн юм. Хохирогчдын дунд ОХУ, АНУ, БНХАУ-ын иргэд байгаа нь батлагдсан байна. Барьцааны хүмүүсийг аврах ажиллагааны явцад зэвсэгт этгээдүүдээс 2 нь алагдсан байна. Аль Каида бүлэглэлийн салбар Аль Мурабитун гэх бүлэглэл энэхүү халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээгээд байна. Одоогоор цагдаа хүчнийхэн Аль кайдагийн салбар бүлэглэл болон бусад алан хядагч байгууллагуудын хэлхээ холбоог шалгаж, Бамако хотод болсон халдлагын 3 сэжигнийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Энэ хооронд Мали улсын ерөнхийлөгч Ибрахим Бубакар Кейта зэвсэгт халдлагын үеэр шархадан, эмчлүүлж байгаа хохирогчдыг эргэж очжээ. Тэрээр энэхүү халдлага Исламын хэт даврагчдын учруулж байгаа аюул занал дэлхий нийтэд тархасныг харуулсан, иймд олон улс цаашид энэ аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарах цаг болжээ гэдгийг онцолсон байна. Мали улс зэвсэгт халдлагатай холбогдуулан улс орон даяар 3 хоногийн гашуудал, 10 хоногийн онц байдал зарлаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй