Францын унадаг дугуйчдын холбооны гишүүд Парис хот даяар парад зохион байгуулж, Парисын халдлагаар амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна.
Парис хот болон бусад хотуудаас цугласан 70 гаруй дугуйчин холбооны гурван гишүүн нь амь үрэгдсэн Батаклан концертын танхимын эргэн тойрноор парад хийж, хамтран зүтгэгчиддээ хүндэтгэл үзүүлжээ. Хар өнгийн ханцуйн тууз өмсөн, Франц улсын төрийн далбааг барьсан дугуйчид Батаклан концертын танхимын гадаа нэг минут дуугаа хурааж, алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдэгсдийг хүндэтгэсэн байна. Парис хотын иргэд дугуйчдын энэхүү сайн дурын үйл ажиллагааг олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлсэн үйл ажиллагаа хэмээн сайшаажээ.
| Францын дугуйчид Парисын халдлагаар амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ | ||
| Үзсэн: 285 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.