Өчигдөр Парис хотноо Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар уулзлаа. Энэ уулзалтын үеэр хоёр удирдагч Парисын террорист халдлагатай холбогдуулан Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг явуулж байгаа агаарын цэргийн ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна.
Францын нийслэл Парис үйлдсэн террорист халдлагын дараа тус улс эдгээр халдлагын хариуцлагыг хүлээсэн "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цохилтоо эрчимжүүлээд байгаа юм. Энэ зорилгоор Арабын буланд очсон Францын нисэх онгоц тээвэрлэгч Шарль де Голль хөлөг онгоцноос тус улсын бөмбөгдөгч онгоцнууд "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цохилт хийж байна. Харин Их Британи энэ ажиллагаанд туслах зорилгоор Кипр дэх өөрийн агаарын цэргийн баазыг Францын талд ашиглуулахаар санал болголоо.
Үүнээс гадна Их Британи "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд нэгдэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа ерөнхий сайд Дэвид Кэмерон илэрхийлээд, парламентдаа энэ тухай санал оруулна гэдгээ мэдэгджээ.
| "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагааг эрчимжүүлнэ | ||
| Үзсэн: 307 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.