Террорист бүлэглэлүүд халдлага дайралт үйлдэх эрсдэл өсөн нэмэгдэж байгааг харгалзан АНУ-ын Төрийн департамент иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргалаа. Тус сэрэмжлүүлэгт "Исламын улс", "Аль-Каида", "Боко Харам" болон бусад террорист бүлэглэл хэд хэдэн бүс нутагт халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл ирснийг дурдаад, Америкийн иргэд дэлхийн бүх улс оронд аялж жуулчлахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
Энэ онд гарсан халдлагуудаас дүгнэн үзвэл спортын тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээний газар, зах хоршоо болон нисэх онгоцны буудал зэрэг хүн олноор цуглардаг газрыг террористууд халдлагынхаа бай болгож магадгүй гэж АНУ-ын төрийн департамент үзэж байна. Иймээс олон хүнтэй газраар явах, нийтийн тээврээр зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, энэ мэт газраас аль болох зайлсхийхийг зөвлөсөн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад эх сурвалжаас тогтмол мэдээлэл авч, орон нутгийн эрх баригчдын заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй гэсэн байна. Терроризмын аюул заналтай холбогдуулан хэд хэдэн улс аюулгүй байдлын хяналт шалгалтаа чангатгаад байгаа юм.
| АНУ иргэдээ сэрэмжлүүлж байна | ||
| Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.