Шууд Chart

Гэр хорооллын дулаан алдагдлыг бууруулснаар утааг 2-3 дахин багасгах боломжтой

2015-11-24 15:23:47

Нийслэлийн гэр хорооллын дулаан алдалт 30-40 хувьтай байгааг судлаачид тогтоосон байна. Тэдний үзэж буйгаар гэр хорооллын байшинд түлсэн гурван кг нүүрсний нэг кг нь хий дэмий зардал, утаа болон агаарт замхарч байгааг хэлж байна.

Тодруулбал, судлаачид нийслэлийн гэр хорооллын дулаан алдалт хэр хэмжээнд байгааг  Японы Хоккайдо мужтай харьцуулан хийсэн байна. Учир нь Хоккайдо мужийн цаг агаарын нөхцөл байдал манай оронтой төстэй. Зун нь 40 градус хүрдэг бол өвөл нь 30 хэмд хүрч хүйтэрдэг. Гэтэл энэ мужийн байшин барилга нь манай улсаас 2-3 дахин бага эрчим хүч ашигладаг. Тэд дулаан алдагдлыг бүрэн шийдсэн учраас ийм хэмнэлт гаргажээ.

Япон улсад хүйтэн, сэрүүн бүсэд барих барилгын тусгай стандарт байдаг. Энэ стандартыг хангаагүй тохиолдолд барилга барихыг хориглодог. Учир нь дулааны алдагдал нь урт хугацаандаа маш их алдагдлыг бий болгодог байна. Гэр хорооллод амьдарч байгаа иргэдийн сонголт буруу байгааг судлаачид хэлж байгаа юм. Тэд дулааны материалд бага мөнгө зарцуулаад нүүрсэнд их мөнгө төлдөг. Жишээ нь, нийслэлийн гэр хороололд 55 м/к байшинтай айл жилд дунджаар 5 тонн нүүрс түлдэг. Гэтэл Японд 100 м/к байшинтай айл өвлийн улиралд 2.5 тонн нүүрстэй тэнцэх эрчим хүчийг ашигладаг байх юм. 

Гэр хорооллын айл өрхүүд жилд 54 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байна. Харин бид дулаан алдагдлыг буруулснаар энэ мөнгийг 2-3 дахин багасгах боломж байгааг эдийн засагчид тооцоолон гаргажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэр хорооллын дулаан алдагдлыг бууруулснаар утааг 2-3 дахин багасгах боломжтой  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-11-24 15:33
За нөгөө хотын утаа мутааг далимдуулаад мөнгө угаах бас нэг арга мэх сэтгээд байгаа юм биш байгаа даа. Ирэх жилээс бас нэг ч юмуу хоёрч юмуу хөтөлбөр гээд л баахан мөнгө урсан нь дээ

Бидэнтэй нэгдээрэй